ВИДЕО МЭНДЧИЛГЭЭ

2/23/2011

МУГЖ Ч.Бат-Эрдэнэ-ийн ОРЧЛОНГИЙН САЙХАН ХҮҮХНҮҮДИЙГ ХАЙРЫН ГЭГЭЭ ИВЭЭГ тоглолтыг зохион байгуулах багийн ахлагч Британийн Монголчуудын Холбооны УЗ-ийн гишүүн М.Мөнхзоригтоос уг тоглолтын талаар зарим зүйлийг тодрууллаа.

Гавъяат та хоёр нэг ангийн андууд юм байна. Та өөрөө урлагын хүн найзынхаа тоглолтыг үзэгчдийг баясгаж гайхшруулсан өвөрмөц байдлаар хийх бодолтой байгаа байх.
Бид Монгол байхдаа Соёлын коллежийн бүжгийн ангид хамт сурч, дотно үерхэж байсан найз нар. Би бүжгээ хөөгөөд манай хүн дуучин болсон. Уран бүтээлчийнх нь хувьд би найзынхаа фан нь л даа.  Олон сайхан дуу дуулж ард түмэндээ хүргэсэн бүтээлч хөдөлмөрч залуу.
Тоглолтын хувьд бид аль болох өвөрмөц өөрийн гэсэн өнгө аястай бас сюрпризүүдээр дүүрэн хийхийг хичээж бэлдэж байна

2/22/2011

Монгол улсын гавъяат жүжигчин Чинбатын Бат-Эрдэнэ 2011 оны 3 сарын 12-ны Бямба гарагт Лондон хотноо, 3 сарын 14-д Манчестэр хотноо ОРЧЛОНГИЙН САЙХАН ХҮҮХНҮҮДИЙГ ХАЙРЫН ГЭГЭЭ ИВЭЭГ  тоглолтоо хийх гэж байна. Тэрээр 2000 онд “Хонхны нулимс” дуугаараа олны танил болж түүнээс хойш түмний сэтгэлд хүрсэн олон сайхан дууг амьдруулж бие даасан долоон тоглолт хийж, найман цомог гаргасан, авяъаслаг уран бүтээлч билээ. Түүний уран бүтээлийг ард түмэн нь алга ташилтаараа мялааж, төр засаг  Монгол Улсын  “Гавьяат жүжигчин” цолоо 2009 онд олгож үнэлсэн.   Тэрээр өдгөө Ирланд улсын нийслэл Дублин хотноо урлагийн удирдахуйн ухаанаар суралцаж буй.  Ингээд түүнтэй Лондон, Манчестер хотуудад хийх тоглолтыг нь тохиолдуулж цөөн хором цахим хөөрлөө.

2/15/2011

УГЖ Ч.Бат-Эрдэнэ: Долоон хvvгийн бакаль зэхэж, 10 хvvхдээ єсгєх гэж олон шєнє нойр хоолгvй хоносон ижийгээ л баярлууллаа

2009 оны 3-р сар.  ТЭРГYYН (Дугаар 11 /218/) сонины сурвалжлагч С.Энхжинд өгсөн ярилцлага

-Цэл залуухан гурван гавъяат тєрлєє. Хvмvvсийн хандлага ч сайн муу олон янз байна. Аль тал нь давуу мэдрэгдэж байна? Ингэхэд дуучин Бат-Эрдэнэ хэдэн жил дуулчихав аа. Єєрийг тань урлагийн менежментийг шинэ шатанд гаргахад томоохон хувь нэмэр оруулсан гэж онцолж байна?
-Хамгийн анх 2000 онд "Сэтгэлийн эгшиглэн" дууг дуулж, 2001 онд Хайрын дууны наадамд орж тэргvvн, дэд байр эзлэснээс хойш дуулж эхэлсэн гэж ойлгох юм бол есєн жил дуулж байна. 2003 онд "Хонхны нулимс" анхны бие даасан тоглолтоо тавьсанаас хойш зургаан бие даасан тоглолт, долоон цомог гаргасан байна. Зургаан удаа эх орноо тойрч, бvх аймгуудаар тоглолт хийжээ. Америкийн хотууд, Европын орнууд, Солонгосын хотуудаар тогложээ. Тайз дэлгэцийн бvтээлvvд хийсэн байна аа. Бат-Эрдэнэ чухам юу хийсэн хvн бэ, ямар уран бvтээлтэй дуучин бэ гэдгийг ард тvмэн мэдэж байгаа. Тийм болохоор тайлбарлаад байх нь бараг илvvц юм. Ямартаа ч ард тvмний алга ташилтын буянаар тєрийн хvндэтгэлийг хvртлээ. "Хонхны нулимс" гэдэг ганцхан дуутай оюутан байхаас минь сонсч, дэмжиж ирсэн ард тvмэндээ баярлалаа.