ВИДЕО МЭНДЧИЛГЭЭ

2/23/2011

МУГЖ Ч.Бат-Эрдэнэ-ийн ОРЧЛОНГИЙН САЙХАН ХҮҮХНҮҮДИЙГ ХАЙРЫН ГЭГЭЭ ИВЭЭГ тоглолтыг зохион байгуулах багийн ахлагч Британийн Монголчуудын Холбооны УЗ-ийн гишүүн М.Мөнхзоригтоос уг тоглолтын талаар зарим зүйлийг тодрууллаа.

Гавъяат та хоёр нэг ангийн андууд юм байна. Та өөрөө урлагын хүн найзынхаа тоглолтыг үзэгчдийг баясгаж гайхшруулсан өвөрмөц байдлаар хийх бодолтой байгаа байх.
Бид Монгол байхдаа Соёлын коллежийн бүжгийн ангид хамт сурч, дотно үерхэж байсан найз нар. Би бүжгээ хөөгөөд манай хүн дуучин болсон. Уран бүтээлчийнх нь хувьд би найзынхаа фан нь л даа.  Олон сайхан дуу дуулж ард түмэндээ хүргэсэн бүтээлч хөдөлмөрч залуу.
Тоглолтын хувьд бид аль болох өвөрмөц өөрийн гэсэн өнгө аястай бас сюрпризүүдээр дүүрэн хийхийг хичээж бэлдэж байна

Тоглолтыг зохион байгуулахад Элчин сайдын яам, Британийн  Монголчуудын Холбоо,  Ирландийн Монголчуудын Холбоо, Монгол Соёлын төв болон найз нөхөд маань өөр өөрийн хувь нэмрээ оруулан туслаж дэмжин хамтран ажиллаж байгаа.

Та бүхэн энэ танхимыг тоглолтод зориулан өвөрмөцөөр засаж чимэглэх тухай сонслоо.
Аливаа тоглолт олны сэтгэлд хүрэх нэг үндэс нь тайз засал чимэглэл байдаг.
Бид Лондонгийн тоглолт болох танхимыг тоглолтын өнгө аяст нийцүүлэн гэрэлтүүлж, тайзны тохирсон засал чимэглэл хийх болно. Ирсэн үзэгчид маань үнэхээр нэгэн оройг бүсгүйчүүдээ баярлуулсан эрчүүд нь бас давхар баярласан, ая дууны эгшигэнд уярч хамтдаа дуулж хөгжин сайхан өнгөрөөх сайхан орчинд орж ирж буй мэт сэтгэгдэл төрөхүйц хийхээр бүхий л боломжоороо ажиллацгааж байна
8 хүний суудалтай 20 ширээ засаж байна. Ширээ бүрийг баярт зориулан чимэглэж зууш мусад чимэглэл тавих болно.

Харин 3 сарын 14-ны Манчестерийн тоглолт K2 гэдэг шөнийн клуб-т 20 цагаас болох юм. Найз Д.Анар маань хамтран зохион байгуулж байгаа. 07786118767 утсаар холбогдон Манчестерт болох тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг тэндэхийн үзэгчид маань авч болно.

Тоглолтын тасалбарыг хаанаас хэрхэн худалдан авч болох вэ?
Ширээгээ урьдчилан захиалж тасалбараа авсан тохиолдолд үнэ нь 20 паунд харин хаалган дээр 25 паунд байна.
Тасалбарыг 07500003307, 07790420393 утсуудаар холбогдон урьдчилан эсвэл хаалган дээр шууд авч болно. Ширээ дүүрсэн тохиолдолд танхимын захаар суух боломжтой. Ширээний захиалгын явцыг энэ хуудсаар байнга харуулж байх болно.

Дотроо бас ундаа, шар айраг, дарсаар үйлчилнэ. Үзэгчид маань цагтаа ирж тоглолтоо бүрэн гүйцэд үзэхийг хүсэе.

Та бүхэнд амжилт хүсэе!