ВИДЕО МЭНДЧИЛГЭЭ

2/15/2011

УГЖ Ч.Бат-Эрдэнэ: Долоон хvvгийн бакаль зэхэж, 10 хvvхдээ єсгєх гэж олон шєнє нойр хоолгvй хоносон ижийгээ л баярлууллаа

2009 оны 3-р сар.  ТЭРГYYН (Дугаар 11 /218/) сонины сурвалжлагч С.Энхжинд өгсөн ярилцлага

-Цэл залуухан гурван гавъяат тєрлєє. Хvмvvсийн хандлага ч сайн муу олон янз байна. Аль тал нь давуу мэдрэгдэж байна? Ингэхэд дуучин Бат-Эрдэнэ хэдэн жил дуулчихав аа. Єєрийг тань урлагийн менежментийг шинэ шатанд гаргахад томоохон хувь нэмэр оруулсан гэж онцолж байна?
-Хамгийн анх 2000 онд "Сэтгэлийн эгшиглэн" дууг дуулж, 2001 онд Хайрын дууны наадамд орж тэргvvн, дэд байр эзлэснээс хойш дуулж эхэлсэн гэж ойлгох юм бол есєн жил дуулж байна. 2003 онд "Хонхны нулимс" анхны бие даасан тоглолтоо тавьсанаас хойш зургаан бие даасан тоглолт, долоон цомог гаргасан байна. Зургаан удаа эх орноо тойрч, бvх аймгуудаар тоглолт хийжээ. Америкийн хотууд, Европын орнууд, Солонгосын хотуудаар тогложээ. Тайз дэлгэцийн бvтээлvvд хийсэн байна аа. Бат-Эрдэнэ чухам юу хийсэн хvн бэ, ямар уран бvтээлтэй дуучин бэ гэдгийг ард тvмэн мэдэж байгаа. Тийм болохоор тайлбарлаад байх нь бараг илvvц юм. Ямартаа ч ард тvмний алга ташилтын буянаар тєрийн хvндэтгэлийг хvртлээ. "Хонхны нулимс" гэдэг ганцхан дуутай оюутан байхаас минь сонсч, дэмжиж ирсэн ард тvмэндээ баярлалаа.

Тvмнийхээ хайрыг дааж явах том даваа ємнє минь байна. Бас айж байна. Дуучин Ч.Бат-Эрдэнийн хийсэн бvтээсэнд гавъяат єгсєн гэхээсээ хийх уран бvтээлийнх нь тєлєє єглєє гэж ойлгож байгаа.
Ижий минь л хәл газар хvрэхгvй баярлаж сууна даа. Ижийгээ баярлуулсандаа, баяртай байна. Миний ижий аав хоёр 10 хvvхэдтэй, бvтэн амьдралтай насыг барж байгаа єтгєс. Аав минь Говь-Алтайн харъяат. Нутаг усандаа нэр хvндтэй сайхан дуулдаг хvн байсан. Харамсалтай нь богино насласан. Гавъяат гэгдэж зогсох тэр vед аавыгаа л их vгvйллээ. Аав минь байсан бол, хvvгээ харсан болоосой гэж бодогдож байсан. Ээж минь мєн л сайхан дуулдаг буурал єдгєє 76 насыг зооглож, vр хvvхэд биднийгээ баясгаж ач гучаа тойруулан жаргаж сууна. Би найм дахь хvv нь. Миний ээж аав хоёр долоон хvvгийн бакаль бэлдэж, 10 хvvхэд єсгєх гэж нойртой нойргvй хонох, хоолтой хоолгvй хоносон єдєр олон байсан гэдэг юм. Мэдээж тэгсэн байх. Єнєєдєр 10 хvvхэд єсгєнє гээд бодоход л хэцуv шvv дээ. Бvгдийг нь сайн хvн болгож хvмvvжvvлсэн. Бvгд л єнєєдєр улсдаа хvчээ єгч явна. Ах эгч нар бvгд сайхан дуулна. Гэрээсээ хамгийн муу дуулдаг нь би юм байна гэж тэдэндээ урам єгч суудаг юм.

-Гавъяат авна гэдгээ мэдэж байсан уу? Т.Баясгалан л лав урьд шєнє нь нойргvй хоносон гэж байсан. Ёс ёмбогор тєр тємбєгєр гэдэг хойно тєрийн дээд одон медалийг хvндэтгэх ёстой. Хэр бэлдэв? Гавъяатын найр, гавъяатын тоглолтоо хэзээ хийхэв гээд асуух юм олон байна л даа?
-Урьд єдрийнх нь 3 цагийн vед Удирдлагын академи дээр шалгалт єгчихєєд ангийнхантайгаа байж байхад утсаар мэдэгдсэн. Мэдэгдсэн ч гэж дээ. Ерєнхийлєгчийн Тамгын газраас ярьж байна гээд цаашаа юу ч сонсогдохоо больчихсон. Хэн гэдэг хvн ярьсан, яг юу гэж хэлсэнийг санахгvй байна. Итгээгvй л дээ. Хэн нэг хvн тоглож байна гэж бодсон. Тэгж байтал нутгийн зєвлєлєєс ярьж, залгуулаад хvмvvсийн баяр хvргэлт эхэлсэн. Зарлагдаагvй ч гэсэн хvмvvс мэдчихдэг юм билээ. Маргааш єглєє нь ээжтэйгээ хамт очиж ерєнхийлєгчєєс гавъяатаа гардаж зогсохдоо л бодит байдалтай эвлэрсэн. Мэдээж хvмvvс олон тєрлийн vээл бодлоор энэ байдалд хандаж байгаа байх. Тэр нь ч зєв юм. Бид бvгдийн vг хэлэх vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє нэг. Монгол улс 2000 гаруй гавъяаттай юм байна. 2096 дахь гавъяат боллоо. Тєр тvмэн єєрєє нvдтэй. Тєр арай єєр, гавъяатыг хийж бvтээж байгаа vед нь єгье гэдэг мэргэн бодлого барих болсон юм уу даа. Нэлээд нас ахичихсан, юм хийж чадахаа больчихсон vед гавъяат аваад ч яах юм билээ. Єгсєн авсандаа гол биш.

Тєрийн том хvндэтгэл гэж ойлгож, бид бас хvндэтгэж байгаа. Ямартаа ч Баясгалантай, Хонгорзултай, Жавхлантайгаа нэг єдєр гавъяат боллоо. Би Баясгалан Жавхлан хоёрын дээд курст тєгссєн. Хонгорзул тэр гурав нэг ангийн тохой нийлсэн оюутнууд. Хонгорзул бид хоёр нэг багшийн шавь юм. Ерєнхийлєгчєєс гавьяат гардсан тэр орой Зvvнхараад тоглосон. Хишигбаяр Дэлгэрмаа бид гурав тоглолт зарлуулчихсан байсан болохоор таслах эрх байсангvй. Зvvнхараагийн Тайзан дээр зогсож байхад оюутан цагийн дурсамж санаанд орж сайхан санагдаж байлаа. Тэр нь юув гэхээр 2002 онд би "Хонхны нулимс"-аа дуулж, Баясгалан, Жавхлан хоёр маань "Мєнхрєх ч биш дээ хоёулаа"-гаа дуулчихсан байсан vе. Уртаашаа ганц ганцхан дуутай гурван нєхєр Зvvнхараагийн Соёлын тєвд тоглолт хийлээ. Мєнгє олох л гэж очсон юм. Бараг л цээжний бангаар олох ашгаа тооцож хуваачихсан нєхдvvд Тvвшинтєгс, Эрдэнэбат, Долгор гурван гавъяатын дууг дуулж дуулж хамгийн сvvлд "Хонхны нулимс", "Мєнхрєх ч биш дээ дээ хоёулаа"-гаа дуулаад тоглолтоо хааж байсан vе саяхан байна аа.

Уртаашаа ганц ганцхан дуутай оюутнууд урлагийн тайзан дээр гарч байсан тэр vеэс хойш тийм олон жил єнгєрєєгvй ч бидний уран бvтээлийн зам vргэлж шулуун дардан байгаагvй. Бид нэг цэгээс гарч энэ єндєрлєг рvv хамт мацсан. Оройд нь хvрэх яагаа ч vгvй дєнгєж бэлд нь ирээд байна. Бидэнд хийх зvйл маш их байна. Монголын урлагийг шинэ тvвшинд гаргахын тєлеє бид нар гар нийлэн ажиллах болно. Нийгмийн хєгжил єєрчлєгдєхєд урлаг ч мєн хvнийхээ болон нийгмийнхээ сэтгэл зvйг дагаад єєрчлєгдєж байдаг. Урлагт шинэ менежмент хийж, шинэ тvвшинд аваачихын тєлєє хичээх болно. Найрнаадмын тухайд болох байх аа. Болормаа гавъяат маань найраа хийх байх. Бид араас нь л....

-Сvvлийн vед уран бvтээлээсээ илvv боловсролдоо анхаарах болж. Тайзан дээр ч цєєхєн vзэгдлээ?
-Оюутны дуу хоолой болж явсан Бат-Эрдэнэ єнєєдєр ч оюутан хэвээр байгаа. Манай дуучид уран бvтээлчид боловсрох хэрэгтэй байна. Урлагийн тєлєє судлах ёстой, суралцах ёстой. Зєвхєн Монголынхоо тогоонд чанагдаад байвал бид мєхлєє. Монголын урлагийн ирээдvй хаана байна, хилийн цаана байна. Монголын дуучид зєвхєн Монголд дуулах биш, зєвхєн Жавхлан, Бат-Эрдэнэ байх биш. Огт єєр байлгахын тєлєє бид их юм хийх хэрэгтэй байна. Хамгийн наад захын Улаан-Vд, Євєрмонголын дуучид 3 хэлээр чєлєєтэй дуулж байгааг хараад би vнэхээр ичиж байна. Ядаж энэ зэрэгт хvрэх хэрэгтэй байна шvv дээ. Гадагшаа гарч гурваа байг гэхэд хоёр хэл дээр чєлєєтэй дуулчихдаг болбол бидний ирээдvй тэнд харагдаж байна. Монголыг Италид, Францад нэрд гаргах баялаг бол ардын урлаг. Тэр дундаа уртын дуу. Монголын уртын дуу гайхамшигтай, сэтгэлгээний хувьд арай єєр урлаг. Дэлхийд Монголын уртын дуу моодонд орно оо. Тэрний тєлєє ажиллах болно. Хvн болгон Италийн тухай, дуурийн тухай ярьдаг цаг vед бид амьдарч байна. Италийн дуучид Монголын уртын дууг сурахыг сонирхож, дуучид уран бvтээлчдийг урьдаг болох тийм цаг vеийн тєлєє хичээх болно.

-"Шинэ Vе" хамтлагийн ахлагч Бооёо продакшнаа байгуулж, хоёр єрєє байрны мєнгє хийчихээд дээш нь цацан єєрийнхєє vйлдлийг хянаж чадахгvй байсан. Их баярлахаараа хvн сонин болдог юм билээ гэж тэр vеийнхээ тухай дурсдаг. Бат-Эрдэнийн хувьд уран бvтээл хийгээд анх барьж vзсэн хамгийн их мєнгє?
-Анх "Хонхны нулимс" дуугаа дуулж, бvх юмаа эээлээр хийлгэчихээд хєл газар хvрэхгvй баярлаж явсан vеэ би хэзээ ч мартаж байгаагvй. Болормаа гавъяатад хэлж байгаад Аранзай ахаар аранжировкийг нь зээлээр хийлгээд л дуулж байлаа. 25 мянган тєгрєгєєр бичдэг фонограммыг ярьж байгаад 15 мянгаар бичvvлсэн юм. Хэнтийн харьяат Нармандах гэдэг залуугийн студи дээр дуугаа бичvvлэх санаатай очтол Тvвшинтєгс, Эрдэнэбат, Энхтайван гурван гавъяат Хэнтийн арга хэмжээнд зориулсан "Хан Хэнтий уул минь" гэдэг дуу бичvvлж байсан. Тэр vед Люмино хамтлаг их хvчтэй, залуусын сонсох дуртай хамтлаг болчихсон ид мандаж байсан vе. Люминогийнхон бичлэгт орохоор яаруулаад л би хоёр дууны хоорондох 40-хєн минутанд дуугаа бичvvлж байсан юм. Сиймхийгээр нь гэх юм уу, хулгайгаар гэх юм уу.

"Хонхны нулимс" дуу 2002 онд дуулагдсан. Удаа ч vгvй Бат-Эрдэнэ чинь энд тэнд уригддаг болоод хонхны баяр хаана л болно тэнд байж байдаг болсон тvvхтэй. Єглєєнєєс хойш vдэш болтол хонхны баяр хэсч дуулдаг нєхєр байлаа. Миний тvvх, миний уран бvтээлийн тvvх ийм. Энэ єдєр дурсахад сайхан байна. Бид нар харьцангуй бvтээлч оюутнууд байсан юм болов уу даа. 1998 онд "Классик Жэм"-ийн Уянгаа бид хоёр Залуучуудын соёлын тєвд болсон "Оюутан топ" уралдаанд Эрдэнэбат гавъяат, Оюунцэцэг эгч хоёрын "Цасан дээрх танго" дууг дуулж тэргvvн байр эзэлсэн юм. Тэр vед Залуучуудын Соёлын Тєвийн дарга Цогзолмаа бид нарт шинэ жилийн баярт зориулсан багт наадам зохион байгуулах санал тавилаа. Баясгалан, Жавхлан, Баянмєнх, Саяжаргал бид хэд нєгєє л урдаа барьдаг ганц ганц дуутайгаа л гуяа алгадаад орчихсон. Нэг єдрийн тоглолт таван мянган тєгрєгийн хєлстэй. Бид нар 20 удаагийн тоглолт хийсэн санагдаж байна. Баярын орой бид нар тоглолтынхоо хєлсийг авахаар хєтлєлцєж очоод зуу зуун мянган тєгрєг хармаалчихаад биднээс єєр баян хvнгvй шиг л санагдаж хєєрч хєгжиж явж.

Нэг сарын эхний єдєр авсан мєнгєнєєсєє жаахан жаахныг нийлvvлээд нийллэг зохион байгуулж байсан дурсамжтай vеийг бидний хэн нь ч мартаагvй байх. Хамгийн анх, хамгийн баян болгосон тэр зуун мянган тєгрєгийн амт мартагдаагvй байна. Их хичээж сэтгэл гаргаж ажилласан, олон нєхрийн минь хєлс хvч шингэсэн болоод тэр байх. Би чинь хєдєєний хvvхэд. Оюутны байранд амьдардаг. Єглєє гараад явж байхад байрны 3-4 давхарт ах нар суниагаад зогсч байхыг хараад хэзээ ийм гоё єєрийн гэсэн байранд амьдрана даа гэж атаархдаг л байлаа. Миний дуучин болохыг дэмжээгvй ганц хvн бол миний том ах. Гавъяатуудыг телевизээр харж суугаад, "Манай энэ хэзээ эд нар шиг болно доо. Мєн ч хол байна. Манай энэ дvv их тэнэг хvн дээ. Ганцхан дуу дуулж сурахын тєлєє 5 жил сурдаг, vгvй ээ мєн тэнэг хvvхэд шvv" гэж орсон гарсан хvн болгонд ярьж намайг ичээдэг байлаа. Сая намайг гавъяат авахад vvдэн дээр уйлаад л зогсч байна лээ. Ах маань намайг урлагаас урвуулах гэж их хичээсэн. "Чи барилгачин бол. Тэгэх юм бол жил болоод "Лада" унана ш дээ" гээд л ятгадаг. Аавын минь оронд аав болсон том ах минь намайг хурцалж, амьдралаас ургасан хатуу болоод vнэн vг нь єдий хvрэхэд их тvлхэц болсон. Ер нь уран бvтээлч хvний амжилт, хvч хєдєлмєр vргэлж л хамтынх байдаг. Єнєєдєр би сайн сайхан яваа бол гэр бvл, найз нєхєд хамт олны минь тус дэм.

Ярилцсанд баярлалаа